Манай компани нь бүх төрлийн кассын машин, талон хэвлэгч принтер, POS системийн лент цаас, хор, баркод хэвлэгчтэй электрон жин, баркод хэвлэгч принтерийн наалддаг стикер цаас, банкны терминал, дугаар олгогч машин, АТМ машины цаасыг байнга худалдаалж байгаа бөгөөд захиалгаар таны хүссэн хэмжээтэй, нэр логотой цаасыг нийлүүлж байна.

ERC-38 B энэ төрлийн хор нь зөвхөн хар өнгөөр хэвлэх ба 3,000,000 тэмдэгт хэвлэнэ. Эдгээр нь EPSON TM-U210/220/230, BIXOLON SRP-275 төрлийн матрицан хэвлэх төхөөрөмжүүдэд хэрэглэгдэнэ. Туузан хорыг хэт хуурайшилттай газарт хэрэглэх нь туузны хор хатах магадлалтай тул хуурайшилт ихтэй газарт хадгалах, ажиллуулахаас татгалзах хэрэгтэй.    

Ихэнх лент цаасууд нь ихэвчлэн 20-25м-ийн урттай 44-80мм-ийн өргөнтэй байдаг. Лент цаасуудыг та ямар үйлчилгээнд хэрхэн ашиглахаас хамааран зарцуулалт харилцан адилгүй байна.