1. Үндсэн үйл ажиллагаа
    "Электромон трейдинг" ХХК нь мэдээллийн технологи, сүлжээний аюулгүй байдал, тусгай зориулалтын төхөөрөмж, программ хангамж, компьютер болон POS систем, электрон кассын машины худалдаа, засвар үйлчилгээ, программ хангамжийн үйлдвэрлэлийн чиглэлд 17 жил тогтвортой, амжилттай үйл ажиллагаа явуулдаг, мэдээлэл, холбооны технологийн салбарт тэргүүлэгч хамт олон юм.    

    Манай компани “ШИНЭ ТЕХНОЛОГИ-ШИЛДЭГ ШИЙДЭЛ” гэсэн уриатайгаар 1999 оноос эхлэн Япон улсын FUJITSU,    ОХУ-ын ОКА, МИКРО электрон кассын машиныг зах зээлд нийлүүлж ирсэн бөгөөд, БНСУ-ын Sam4S, BIXOLON, БНХАУ-ын GPrinter,    Тайван улсын Cipherlab зэрэг дэлхийн шилдэг үйлдвэрлэгчдийн Монгол дахь албан ёсны борлуулагчаар ажиллаж байна.    

    Тус компанийн зах зээлд нийлүүлж буй электрон кассын машин, программ хангамж нь MNS 5005:2000    Монгол Улсын стандартын шаардлагад бүрэн нийцсэн, монгол хэл дээр программчлагдсан бөгөөд бөөний худалдааны төв,    дэлгүүр, нийтийн хоол, эмнэлэг, эм ханган нийлүүлэх, шашин, авто засвар зэрэг худалдаа, үйлчилгээний байгууллагуудад    улсын хэмжээнд өргөнөөр ашиглагдаж байна.    
2. Онцлог давуу талууд
2.1 Үйл ажиллагааны цар хүрээ
2.2 Боловсон хүчин
2.3 Бүтээгдэхүүн үйлчилгээ
2.3.1 Програм хангамжийн чиглэлээр
2.3.2 Техник хангамж, засвар үйлчилгээний чиглэлээр