Электрон кассын машин (ЭКМ) гэдэг нь бэлэн мөнгөний гүйлгээг хянах, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад зайлшгүй чухал ач холбогдол бүхий нарийн, олон үйлдэлт электрон төхөөрөмж юм. Мөнгөний эргэлтийн тухай мэдээлэл худалдагч байгууллагын тухай мэдээлэл, тухайн байгууллагын хувийн дугаар, ЭКМ-ын үйлдвэрийн дугаар зэргийг хадгалах үндсэн үйлдлээс гадна өөр өөр нэмэлт үйлдэл боломж бүхий ЭКМ-ыг өнөө үед дэлхий нийтээр ашиглаж байна. Сүүлийн үеийн компьютерийн кассын машин гэдэг нь програм хангамжинд суурилсан кассын машин юм.    

Манай улсад электрон кассын машин нэвтэрч эхлээд 12 жил гаруй хугацаа өнгөрчээ. 2001 оноос кассын машин хэрэглэх тухай журам бүхий Засгийн Газрын 14-р тогтоол гарч, мөн 2001 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 337 тоот Нийслэлийн Засаг даргын Кассын машин ашиглах тухай захирамж гарснаар монгол улсад хэрэглэгдэх Кассын машинуудад стандарт тогтоож MNS 5005:2000 стандарт тогтоож уг үзүүлэлтэд нийцэхгүй кассын машиныг монгол улсад хэрэглэхийг хориглосон тогтоол гарчээ.    

Эдгээр тогтоол, журамууд одоо ч гэсэн хүчин төгөлдөр мөрдөгдсөөр байгаа учир хэрэглэгчид та бүхэн кассын машин худалдан авахаар бол зөвшөөрөгдсөн касс мөн эсэхийг сайтар шалгаж үзэх хэрэгтэй. MNS 5005:2000 стандартаас дурьдвал :
   
1. Өдрийн тайлангийн дүн байнгын санах ойд бүртгэгдэх    
2. -15-аас +38 гардуст, харьцангуй чийгшилт 80% хүртэл байх нөхцөлд хэвийн ажилладаг байх    
3. Тэжээл нь 220В хүчдэл 50гц үелзэлд ажиллах    
4. Монгол хэл дээр програмчлагдсан байх    
5. Чекийн тууз дээр байгууллагын нэр, тухайн огноо, чекийн дугаар, кассын дугаар, үнийн хямдрал болон буцаалтыг тус тусад нь ялгаж харуулдаг байх, барааг кодлох боломжтой байх, нэмэлт төхөөрөмжүүдтэй холбогддог байх /баркод уншигч, талон хэвлэгч г.м/